Netflix компани өнгөрсөн 12-р сард Warner Bros компанийг 82 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцож байлаа. Энэ мэдээ гарснаас хойш энтертайнмент салбар даяар шуугиан дэгдэж байсан юм. Учир нь зах зээлд хамгийн их эзлэх хувьтай Netflix компани өөр бас нэгэн том компани болох Warner Bros-ыг худалдаж авснаар зах зээлд монопол үүсгэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд анхаарцуулж байв. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хүртэл энэ тохиролцоо зах зээлд монопол үүсгэх эрсдэлтэй тул уг тохиролцоонд хөндлөнгөөс оролцоно гэж мэдэгдэж байсан аж.
Netflix, Warner Bros хоёр хэдийгээр тохиролцоонд хүрсэн байсан ч гэлээ тэд уг гэрээгээ эцэслэн батлахын тулд АНУ-ын Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авах ёстой байлаа. Гэвч Хууль зүйн яам тэдний уг тохиролцоог зөвшөөрөхгүй байсны улмаас уг тохиролцоо 2 сарын турш гацсан байв.
Харин Warner Bros-ыг худалдаж авахын тулд Netflix-тэй өрсөлдөж байсан Paramount компани Netflix-ээс илүү өндөр үнэтэй санал тавьж, Warner Bros-ыг худалдаж авахаар хичээж байсан аж.
Тэгвэл баасан гарагт Netflix өөрсдийн тавьсан байсан саналаа “Ашиггүй” хэмээн үзэж цуцалснаар Paramount компани 111 тэрбум ам.доллараар Warner Bros-ыг худалдаж авахаар тохиролцжээ.
Эх сурвалж: BBC
