Т.Аюурсайханыг суллалаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан шүүхээс оноосон хорих ялаа эдэлж дуусаад, өнөөдөр суллагдлаа. Түүнийг АТГ-аас шалгаж байхдаа баривчилж цагдан хорьсон хугацааг шүүхээс оноосон хорих ялын хугацаанд нэгтгэж тооцсон. Энэ нь нийлээд, 2.6 жилийн хугацаа нь өнөөдөр дуусаж байгаа аж.

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг 2024.01.31-нд шүүх шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил 6 сар хорих ял оноосон бол түүний туслахаар ажиллаж байгаад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга болсон И.Даваадоржийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорьсон бол Б.Ганхуягийг 5 жил 9 сар хорих ял оноосон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханыг шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутгасан юм. Ишравжаагийн Даваадорж 2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байв.

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг АТГ 2022.12.13-нд зарласан. Түүн дунд Т.Аюурсайханы нэр байгаагүй. Түүнийг анх нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ч шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр ялласан юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *