Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг элэг, ходоодны хавдрын мэс засал хийж эхэллээ. Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч, мэргэжилтнүүд тус аймагт өнгөрсөн 7 хоногт ажиллаж Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч, сувилагч нартай хамтран, 4 хүнд элэг, ходоод тайрах мэс заслыг амжилттай хийжээ. Өвчтнүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Тэдний 2 нь энгийн, 2 нь эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 оноос хавдрын мэс заслыг аймагтаа хийх зорилго тавьж, эмч, мэргэжилтнээ ХСҮТ-д үе шаттай сургаж буй аж. Үүнд зориулан тус аймгийн ИТХ 325 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч өгсөн байна.
