“Амар мэнд” явган алхалтын клүбийн залуучууд 3 дугаар сарын 1-нд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 100 боодол өвс хандивлалаа. Уг өвсийг Богдхан уулын Хүрхрээгийн амны 2 газарт тараан тавьж, бугын сүрэгт зориулан үлдээжээ.
Байгаль хамгаалах үйлсэд бодит дэмжлэг үзүүлсэн “Амар мэнд” явган алхалтын хамт олонд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа талархал илэрхийллээ.

