2026 он 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гол нууруудын мөсний дундаж зузаан цаг уурын хэмжилтийн цэгүүдэд 73-116 см байгаа аж. Хэрлэн голын мөсний дундаж зузаан 79 см буюу 2025 оны мөн үеэс 13 см бага, цаг уурын хэмжилтийн цэгт ёроолдож хөлдсөн байна.
Улз гол уртын дагууд мөсний зузаан нь 70-115 см буюу 2025 оны мөн үеэс 6-30 см их, цаг уурын хэмжилтийн цэгт ёроолдож хөлджээ. Харин Халх голын мөсний дундаж зузаан 98-100 см буюу 2025 оны мөн үеэс 13 см-ээр бага, өмнөх 10 хоногоос 5 см нимгэрсэн байна.
Буйр, Хөх нууруудын мөсний дундаж зузаан нь 100-116 см буюу 2025 оны мөн үеэс 12 см их өмнөх 10 хоногоос Буйр нуур өөрчлөлтгүй, Хөх нуур 1 см нэмэгджээ.
Гол нуурын мөсний зузаан нимгэрч байна
