Израилд Иран цохилт өгсний улмаас 9 хүн амиа алдаж, 27 хүн гэмтжээ


АНУ болон Израил хамтарч, 2-р сарын 28-ны бямба гарагт Иранд гэнэтийн цохилт өгсний дараа Ойрх Дорнод даяар Иран хариу цохилт өгч эхэлсэн аж. Тэгвэл өчигдөр Ираны тал Израилын Бейт-Шемеш хотод пуужингаар цохилт өгсний улмаас 9 хүн амиа алдаж, 27 хүн гэмтжээ. Ираны цохилтын улмаас Арабын Нэгдсэн Эмират Улсад нэг хүн, мөн Кувайт улсад нэг хүн амиа алдсан байна.

Ойрх Дорнод даяар олон мянган нислэг цуцлагдсан нь ковидоос үүдэлтэй цар тахлын хөл хорионоос хойш хамгийн олон нислэг цуцлагдсан тохиолдол болжээ.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *