Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” үндэсний сонгодог, эмгэнэлт балетыг 141 дэх удаагаа амжилттай толилууллаа. Удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг, балетмейстерээр төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жамъяндагва ажиллажээ.
ДҮРҮҮДЭД:
Юндэн -Ц.Энх-Амар
Нансалмаа -Э.Уянга
Хоролмаа -Б.Баасансүрэн /МУСТА/
Балган -Э.Эрдэнэжаргал /МУСТА/
Ноён -Ц.Төмөрсүх /МУСТА/
Хатан – М.Оюундарь /МУСТА/
Өвгөн сахиул – Г.Ариунболд /МУСТА/
Бор охин – О.Цолмон /МУСТА/
Худалдаачин – Г.Дөлгөөнням
Ирэх долоо хоногт Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Г.Доницетти “Дурлалын ундаа” хошин дуурийг Март-8-нд зориулан толилуулна.






