Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нисэхийн тойрог орчмын шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай улсын сургуулийн барилгын ажил бүрэн дуусч, багш, сурагчид, эцэг эхчүүдээ 3 дугаар сарын 16-нд хүлээн авахад бэлэн болоод байна.
Боловсролын яамтай хамтран шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, ширээ сандлын санхүүжилт, нийлүүлэлтийг бүрэн шийдвэрлүүлжээ. Мөн анги танхимын угсралт, тохижуулалтын ажлыг дуусгажээ.


