Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар томилогдсон Г.Билгүүн өнөөдөр ажлаа хүлээж авлаа. Г.Билгүүн эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Өмнө нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 9 жил ажиллажээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалын “Төрийн албан хаагч сэлгэн ажиллуулах гэрээ”-ний хугацаа дуусаж, ажлаас чөлөөлөгдсөн байна.
