Х.Нямбаатар: Сэлбэ хотын байрыг багш, эмч нарт 10% урьдчилгаатай зээлээр олгоно


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га талбайд Сэлбэ 20 минутын хот байгуулж байна. Зургаанбуудал, Долоонбуудал хавьд гэсэн үг. Энд амины 3 давхар орон сууц, 9 болон 12 давхар нийтийн орон сууц барьж буй. 9 давхар байр нь нийт 71 айлтай бол 12 давхар нь 112 айлтай байх юм. Нийт 113 блок орон сууцанд 8575 айл орно.

Орон сууц барих газрын 96%-ийг одоогоор чөлөөлжээ. Одоо ч газар чөлөөлөх, чөлөөлсөн газар дээрх байшин, амбаар жорлонг нураах, хогийг нь зөөх, жорлонг ариутгах зэрэг ажил үргэлжилж байна.

Уг хотын орон сууцыг ипотекийн зээлээр өгөх тухайгаа Х.Нямбаатар мэдэгдлээ.

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар:
-Анхны жишиг “20 минутын хот” Сэлбэ дээр нийслэл ипотекийн бүтээгдэхүүн гаргана. Багш, эмч нарт 10 хувь, бусад хүмүүст 20 хувийн урьдчилгаатай, 15 жилийн хугацаатай ипотекийн зээл олгоно. Сэлбийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажил 2027 оны III улиралд дуусна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *