Энхийг сахиулж буй монгол цэргийн баазад 1400 гаруй иргэн тусламж хүсэж иржээ


НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. 2026.02.14-нөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1000 гаруй иргэн, 2 дугаар сарын 27-нд 400 гаруй иргэн (ихэнх нь өндөр настан, хүүхдүүд) хамгаалалт хүсэж, монгол цэргийн баазад иржээ. Тэднийг манай цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад авлаа.

Монгол цэргүүд бааздаа эмнэлгийн майхан ашиглан анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарлажээ.

Тэдний дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсан аж. Тэрээр манай цэргийн баазад ирээд амаржжээ. Уг баазын эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч, дэд ахлагч Д.Ууганбаяр нар эх, хүүхдийг амаржуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *