Боловсролын үнэлгээний төв жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандартын шаардлага хангаж байгаа эсэх дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт” хэрэгжүүлж байсан мэргэжлийн сургалттай холбоотой чиг үүрэг Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжсэнтэй холбогдуулан албан бичгээр Боловсролын үнэлгээний төвд дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэл өгчээ. Үүнд үндэслэн жолооч бэлтгэх сургалтын байгууллагууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэлтийг авч эхэллээ. Хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл info@eec.edu.mn хаягаар хүлээн авах юм.

