Сонгинохайрхан дүүрэгт “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-ний төв үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус төв нь иргэд, олон нийтэд дараах чиглэлээр үнэ төлбөргүй, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх юм.
-“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих” зөвлөгөө,
-Эрэгтэйчүүдийн эерэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зөвлөгөө,
-Гэр бүлийн зөвлөгөө,
-Хууль, эрх зүйн зөвлөгөө,
-Сэтгэл зүйн зөвлөгөө,
-Архины хамааралтай иргэдэд чиглэсэн зөвлөгөө,
Иргэд гэр бүлдээ тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авч, асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

