Т.Ариунаа “Special concert” тоглолтоо хийнэ


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан, Гавьяат жүжигчин Т.Ариунаа “Special concert” тоглолтоо толилуулна. Тоглолт 3-р сарын 8-нд “UG Arena”-д болох аж. Тэрбээр хит дуунуудаасаа бүрдсэн тусгай хөтөлбөр бэлтгэжээ. Тоглолтын найруулагчаар “Skin Entertainment”-ийн Б.Анар ажиллах юм.

Энэ удаагийн тоглолтыг зохион байгуулахад нийт 300 гаруй уран бүтээлч оролцож, тайзны өргөн бүрэлдэхүүнтэй шоу тоглолт хийхээр бэлтгэл хангажээ. Мөн “Зөвхөн тэр хайрандаа” дууг дуучин Наагийтай хамт дахин дуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *