“Хатан ижий” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо


Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас анх санаачилсан “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл, үр хүүхдүүд нь тус салбарт амжилттай ажиллаж байгаа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх, тэдний үйлс бүтээлийг сурталчлан таниулах зорилготой юм.

Энэ жилийн “Хатан ижий”-гээр Ц.Донгормаа /ЗХ-ний 016-р нэгтгэл/, Г.Бямба /ҮБХИС/, А.Тотгус /ЗХ-ний 123-р анги/, Д.Алтанцэцэг /ЗХ-ний 016-р нэгтгэл/, Л.Баярцэцэг /Дотоодын цэргийн 805-р анги/, Э.Мягмарсүрэн /ОБЕГ/, О.Цэцэгмаа /ЗХЖШ/, Ж.Батцэцэг /ШШГЕГ/, Р.Энх-Амгалан /ХХЕГ/ нарын 9 ээж тодорчээ.

2026 оны “ Хатан ижий” –гээр шалгарч өргөмжлөл хүртэж буй ээжүүдийн хамгийн залуу нь 63, хамгийн ахмад настай нь 84 настай, мөн 4-8 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо гэр бүлээс нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад хань, хүүхдүүд, хүргэн бэр, ач зээ зэрэг 5-9 хүн алба хааж байгаа ээжүүд байна. Энэ жилийн Хатан ижий нар нь Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймгаас хүндэтгэлийн ажиллагаандаа ирж оролцож байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *