Олимпын мөнгө, дэлхийн аварга жүдоч Б.Баасанхүү амаржиж спортоос хэсэг завсарлага авсан. Тэгвэл тэр ирэх тавдугаар сард Тажикистаны Улсын Душанбе хотод Их Дуулга тэмцээнд оролцохоор төлөвлөжээ. Тэр хамгийн сүүлд 2024 онд олимпоос мөнгөн медаль авснаасаа хойш тэр олон улсын тэмцээнд оролцоогүй.
26 настай Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү 2,625 оноогоор эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааны 15-д жагсаж байна. Б.Баасанхүү олимп, дэлхийн медалиас гадна Их Дуулгын нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэлтэй. Одоогоос хоёр жилийн өмнө Душанбегийн Их Дуулгаас алтан медаль хүртсэн юм. Үүнээс гадна Мастерс тэмцээнээс нэг хүрэл, тивийн аварга болж байсан удаатай.
