Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг малчин, оюутан залуус, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн шимтгэл төлөлтийн хамрагдалт болон авсан тусламж, үйлчилгээний мэдээллийг танилцуулж байна.
Малчид: 3,308 малчин нийт 52.3 сая төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлж, 11.864 тохиолдлоор 12 төрлийн тусламж, үйлчилгээ авч 1.9 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүллээ.
Оюутан: Нэгдүгээр сард 12.936 оюутан 204.9 сая төгрөгийн шимтгэлийг төлж, ЭМД-ын сангаас 29.703 тохиолдлын авсан тусламж, үйлчилгээнд 3.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн: Нийт 30 иргэн 950 мянган төгрөгийн шимтгэл төлсөн бол 8 төрлийн тусламж, үйлчилгээний 267 тохиолдолд 50.5 сая төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид: 35.093 иргэн нийт 555.8 сая төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлж, 76,900 тохиолдолын авсан тусламж, үйлчилгээнд нийт 11.4 тэрбум төгрөгийг гэрээт эрүүл мэндийн байгууллагадад даатгалын сангаас олгожээ.
