Л.Анударь “Нийтлэлч Отгонбаяр” сангийн шагналын эзэн боллоо


Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон “iToim” агентлагаас  сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1 хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан юм. Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг улс төр, эдийн засгийн чиглэлээр зарласан. Уг сэдвээр 44 сэтгүүлч бүтээлээ ирүүллээ.

Шалгарсан сэтгүүлчид:

  • 1-р байр “90 мянган долларын манипуляц” бүтээлээрээ Баримт шалгах төвийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь
  • 2-р байр “Тойм” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл
  • 3-р байр “Өнөөдөр” сонины тоймч Ж.Сувдмаа

“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан энэ уралдаан мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах зорилготой хэмээн зохион байгуулагчид онцлов.

Уралдааны тэргүүн байр 10 сая төгрөгийн шагналтай байдаг. Үүнийг Г.Отгонбаярын дүү нар ивээн тэтгэдэг юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *