Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан МАН “Ардчиллын өглөө” аян зохион байгуулах болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Одоогоос яг 36 жилийн өмнөх 1990 оны энэ өдөр нэгэн түүхэн шийдвэр гарснаар Монгол Улс ардчилсан нийгэм рүү тайван замаар шилжих эхлэл тавигдсан юм. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнх агсан “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэж хэлж, Улстөрийн товчоог огцруулах шийдвэр гаргаснаар өнөөдрийн бидний эрх чөлөөт нийгэм бүрэлдэн тогтжээ.
“Ардчиллын өглөө” аяны хүрээнд 1990 оны тайван замаар ирсэн нийгмийн шилжилтийн үнэ цэнийг эргэн санах, эх түүхээ бодитоор нь залууст таниулах зорилготой аж.
