ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг хөөлөө


ИЗНН-ынхан өнөөдөр хоёр газар хуралдаж байна. Тус намын дарга Б.Батбаатар Улаанбаатар чуулгад намынхаа гишүүдтэй ойн баярын хурлаа хийж байна. Харин тус намын дэд дарга С.Батбаатар тэргүүтэй гишүүд нь “Новотел” зочид буудалд онц их хурлаа хийж байгаа юм.

С.Батбаатар тэргүүтэн намын дарга Б.Батбаатарыг ИЗНН-ыг Улс төрийн намын тухай хуульд заасан хугацаанд УДШ-д шинэчлэн бүртгүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр хөөх шийдвэр гаргажээ. Одоо шинэ даргын сонгууль зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн Р.Батболд, ИЗНН-ын даргын зөвлөх Д.Амгалан, тэргүүн дэд дарга С.Батбаатар нар нэрээ дэвшүүллээ. Тэднээс Д.Амгалан, С.Батбаатар нар нэрээ татаж, УИХ-ын гишүүн Р.Батболд тунаж үлдэв.

Үүнийг Б.Батбаатар хүчингүй сонгууль гэж үзэж буйгаа илэрхийллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *