Путин: Европын орнуудад ОХУ газрын тос нийлүүлэхэд бэлэн. Гэхдээ зөвхөн урт хугацааны гэрээ хийнэ


Ираны арми түрүү долоо хоногт Ойрх Дорнодод болж буй дайны хүрээнд Ормузын хоолойг хааснаас хойш газрын тосны үнэ үлэмж хэмжээгээр өсөж, нэг торх нь 100 ам.доллар хүрээд байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Европын орнуудад ОХУ газрын тос нийлүүлэхэд бэлэн. Гэхдээ зөвхөн урт хугацааны гэрээ хийнэ” гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Украинтай хийж буй дайны хүрээнд Европын ихэнх орон өнгөрсөн 4 жилийн турш ОХУ-ын газрын тосонд хориг тавьж, худалдаж авахаа больсон байв. Тэгвэл Ираны арми Ормузын хоолойг хааснаас хойш Европ, Ази даяар газрын тосны хомсдол үүслээ. Энэ үед Путин Европын орнуудад газрын тос нийлүүлэх санал тавилаа.

Өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Владимир Путин “Дайны санхүүжилтийг зогсоох зорилгоор ОХУ-ын газрын тосыг худалдаж авахаа больсон Европын орнуудтай бид дахин хамтарч ажиллахад нээлттэй болсон. Гэхдээ тэд урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ хийх шаардлагатай. Хэрэв тэд улс төрийн шахалтаас үл хамааран, бидэнтэй урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааны гэрээ байгуулбал бид үгүй гэж хэлэхгүй. Бид Европын орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *