Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ


Монгол Улс, ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Германы Умард Райн-Вестфали мужийн Бад Ойнхаузен хотод монгол уран бүтээлчдийн “Монголын бүтээлүүд” үзэсгэлэнг толилуулна. Бад Ойнхаузен хотын Зүрх, чихрийн шижингийн төвийн Урлаг, соёлын форумд энэ оны 3 сарын 18-нд нээгдэх юм. Эл үзэсгэлэнд Монгол Улсын 13 уран бүтээлчийн зураг, бүтээлийг тавихаар болжээ.

Үзэсгэлэнгийн танилцуулгыг Германы зохиолч Франк Шаблевски хийх аж. Түүнчлэн Монголын уламжлалт хөөмийн тоглолт болох юм. Тус үзэсгэлэнгийн уран сайхны зохион байгуулагчаар Германы урлаг судлаач Бернхард Шпруте ажиллаж байгаа аж. Мөн үзэсгэлэнд зориулсан каталог хэвлэгдэн гарна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *