“Түүний буруу”-г үзэх 5 шалтгаан


“Про” театр, Оросын театрын холбоо хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг Улаанбаатарт урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байна.

Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэхүйн онцлог, хэл ярианы ялгааг тод харуулсан энэ жүжгийг эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүд хамтдаа үзвэл тохиромжтой. Хүүхдүүдийнхээ хэлдэг тийрэх, чийлрэх, фэйлдэх, хог хог, наис… гэх мэт үгийг ойлгодоггүй бол энэ жүжгийг үзээд, ойлгох болно. Хүүхдүүд бүх бурууг эцэг эхдээ тохдог бол эцэг эхчүүд бас л үйл ойлголцлынхоо бурууг хүүхдэдээ нялзаадаг. Гэтэл тэд хоорондоо дунджаар 20-30 насны зөрүүтэй. Үүнийг дагаад, хэл яриа, мэдрэмж, мэдээлэл, ойлголтын зөрүү гардаг. Үүнийг томууд, багачуудын аль нь ч мэддэггүй. Тэгээд л бүхнийг “Түүний буруу” гэж өөрөөсөө зайлуулдаг.

Үүн дээр нэмээд “Түүний буруу жүжгийг үзэх 5 шалтгааныг танд хэлж өгье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *