Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн орон газрын тосны нөөцөө ашиглахаар тохиролцжээ


Ойрх Дорнодод болж буй дайнтай холбоотойгоор Ираны арми Ормузын хоолойг хааснаас хойш Европ, Ази тивийн улсуудад газрын тос хомсдож, нефтийн үнэ тэнгэрт хадаад байгаа. 3-р сарын 9-нд газрын тосны үнэ нэг торх нь 110 ам.долларт хүрсэн бол Трампыг “Иранд хийж буй дайн удахгүй дуусна” гэж мэдэгдсэнээс хойш газрын тосны үнэ хэд хоног буурч, нэг торх нь 90 ам.доллар болсон юм. Харин өчигдөр газрын тосны үнэ буцаад өсөж, нэг торх нь 100 ам.долларт хүрлээ.

Трамп 2 хоногийн өмнө “Ормузын хоолойг нээхгүй бол Иранд 20 дахин хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулсан аж. Харин Ираны тал “Ормузын хоолойгоор дахиж нэг ч дусал газрын тос нэвтрүүлэхгүй. Газрын тосны үнэ нэг торх нь 200 ам.долларт хүрэх болно” гэж мэдэгдсэн байна.

Газрын тосны үнэ өндөр байгаа энэ үед зах зээл дэхь нефтийн үнийг бууруулахын тулд Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн орон газрын тосны нөөцөө ашиглахаар тохиролцжээ. Эдгээр улс нийт 400 сая торх газрын тосыг зах зээлд нийлүүлэхээр болсон байна.

Сэтгүүлч “Иранд хийж буй дайн хэзээ дуусах вэ?” гэж асуухад Доналд Трамп “Хараахан дуусах болоогүй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *