Ардчилсан намын “4/11” мэдээллийн цагт нийслэлийн засаг дарга асан, АН-ын гишүүн Э.Бат-Үүл оролцлоо.
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:
-Дэлхийд Ерөнхийлөгчийн засаглалтай аль ч улсад ингэж авлига ярьж байгаа улс хаана ч байхгүй. Зөвхөн нээлттэй парламенттай засаглал энэ тухай ярьдаг. Тийм учраас Ардын нам парламентын засаглалыг хаах гэж байна.
Одоо аягүй бол парламентын гишүүн авлигын асуудал сөхвөл ёс зүйн асуудал болж хувирах гэж байна. Яагаад манай их хурлын гишүүд ойлгохгүй байгаа юм? Зарим нэг гишүүн сайн ойлгохгүй байгаа юм шиг байгаа юм.
УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг чинь сонгогчдынх нь бүрэн эрх юм шүү дээ. Их хурлын гишүүн гэдэг хувь хүний эрх ерөөсөө байхгүй. Гэтэл одоо ёсзүй… Ёсзүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Юу гэж ч мушгиж болно ш дээ. Би одоо энэ коридорт УИХ-ын гишүүний хажууд, Ерөнхийлөгчийн хажууд унгачихвал ёс зүй болж таарах нь. Юу ч гэж нааж мэдэх аюултай зүйл байхгүй юү.
Сонгогчдын бүрэн эрхийг хурааж аваад цэцэд өгөх тухай ярих гэж байна. Энэ чинь юу гэсэн үг юм бэ! Анхнаасаа Үндсэн хууль батлахдаа бид энийг л болохгүй гэсэн юм. Яагаад гэвэл сонгогчдынхоо эрх ашгийг хангахын төлөө УИХ-ын гишүүд дарамтанд орж болдоггүй юм. Нэн ялангуяа бусад инститүцийн.
Би бол энийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилсан гэж бодохгүй байгаа. Эзэн нь бол Г.Занданшатар. Г.Занданшатарын хатгаж хийлгэсэн ажил.
