Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын а/179, a/45, a/55 дугаар жагсаалт батлах тухай хамтарсан тушаал батлагдлаа.
2026 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт болон хэмжээг тус тус баталлаа.
Та бүхэн Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалттай танилцана уу.





