Хятад-Хойд Солонгосыг холбодог төмөр замыг 6 жилийн дараа нээхээр болжээ


Хятад болон Хойд Солонгос улсыг холбодог галт тэрэгний төмөр замын шугамыг энэ долоо хоногт нээхээр болжээ. 2020 онд ковидоос үүдэлтэй цар тахлын дэгдэлтийг зогсоох зорилгоор энэ төмөр замыг хаасан аж. Түүнээс хойш ашиглаагүй энэ замыг 6 жилийн дараа нээх гэж байна.

Цар тахлын дэгдэлт намжсаны дараа Хойд Солонгостой холбогддог хилээ Хятадын тал нээсэн боловч Хойд Солонгосын тал хилээ нээхгүй байсаар өдий хүрчээ. Хойд Солонгос улс ОХУ руу хийх шууд нислэг болон төмөр замын шугамыг өнгөрсөн жил нээж байлаа.

Хойд Солонгост сурч, ажиллах зорилгоор амьдарч байгаа Хятадын иргэд одоо Хойд Солонгос руу явах галт тэрэгний билет авах боломжтой болсон гэж Хятадын аялал жуулчлалын агентлагууд мэдээллээ. Мөн Хятадад сурч, ажиллах зорилгоор амьдарч байгаа Хойд Солонгосын иргэд Хятад руу явах галт тэрэгний билет авах боломж бүрджээ. Гэхдээ тус галт тэрэгний билетийг аяллаар явах хүсэлтэй жуулчид авах боломжгүй гэдгийг онцолжээ.

БНХАУ нь Хойд Солонгосын эдийн засагт хамгийн их туслалцаа үзүүлдэг чухал орон юм. Гэхдээ ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Хойд Солонгос улс ОХУ-тай илүү нөхөрлөх болсон байна.

Эх сурвалж: Guardian


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *