3-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө буюу өнөө шөнө Сүхбаатар, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Түүнчлэн Төв аймгийн бүх нутгаар цас орж шуурах төлөвтэйг анхаарууллаа. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Маргааш буюу энэ сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
