Пусанд Монголын кино өдрүүд болно


“Монголын Кино Өдрүүд -2026” кино фестивалийг дөрөвдүгээр сарын 16-18-нд БНСУ-ын Пусан хотын кино ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой, Монголын соёл, урлагийг сурталчлах хүрээнд БНСУ-ын Ханнарэ сан, Пусаны кино ордон, Монголын Кино Зөвлөлтэй хамтран зохион байгуулах кино өдрүүдээр 4 уран бүтээлийг шалгаруулж оролцуулахаар болжээ. Үүнд, баримтат кино Найруулагч: Э.Ган-Очирын “Их говийн манаач”,  найруулагч: С.Баттулгын “Эцэг” УСК, найруулагч: Э.Нямжаргалын “Зүрхний Сараан” УСК, найруулагч: Л.Таванбаярын “Хадам ээж” УСК тус тус багтсан байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *