АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уржигдар Кентакки мужид хийсэн айлчлалынхаа үеэр сошиал медиа од Жэйк Полыг улс төрд нэр дэвшвэл дэмжинэ гэж мэдэгдлээ. Трамп Жэйк Полд хандаж “Тэр бол гайхалтай, зоригтой, авьяастай залуу. Би чамайг ойрын ирээдүйд улс төрд нэр дэвшинэ гэж таамаглаж байна. Хэрэв чи улс төрд нэр дэвшвэл би чамайг дэмжих болно” гэж хэлэв.
Харин Жэйк Пол “Ноён Трамп надад эр зориг гэж юу болохыг зааж өгсөн. Бид өөрсдөөсөө том өрсөлдөгчтэй таарсан ч гэлээ хэзээ ч тулаанаас зугтдаггүй” гэж хэлсэн байна.
Сошиал медиад олон сая дагагчтай, анх youtuber байгаад сүүлийн үед тулааны урлаг хөөх болсон Жэйк Пол өдгөө 29 настай. Тэрбээр сүүлд Энтони Жошуатай тулалдах үедээ эрүүгээ хугалснаас хойш ямар нэг тулаан хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters
