Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгчээ. Энэ талаар тодрууллаа.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-ЗГ-ын тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ-д бас танилцуулдаг. Энэ 7 хоногт багтаад шийдэгдэх болов уу.
-Ажлаа өгч буй сайд нарын оронд хэн дараагийн сайд болох бол?
-Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна. ХҮН-тай ЗГ-ын гишүүнээр хэнийг томилохоо зөвшилцөх байх. МАН-ын УЗ, бүлэгт бас танилцуулах байх. Ингэж байж Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, тангараг өргөснөөр ЗГ-ын гишүүн томилогддог. Энэ процессын дагуу л явагдана.
