16-17 насны охид нэгнийгээ бүлэглэн зодож буйг харуулсан бичлэг 3-р сарын 9-нд олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг мөрдөн шалгаж, хувийн хэвшлийн 3 сургууль, төрийн 2 сургуулийн сурагчдыг шалгаж байна.
Улмаар Д.С-г яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлан, хориг тавьжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад үндэслэн түүнийг яллагдагчаар татсан байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм.
