Онцгой байдлынханд 15-105%-ийн мөнгөн урамшуулал олгодог боллоо


Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026.03.17-ны өдрийн 68/А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.

Тус журамд заасан мөнгөн урамшуулал олгох хувь хэмжээ:

  • – Аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоогоор 85 хувь;
  • – Буцалтгүй нэрвэгдэгч гаргасан тохиолдолд 105 хувь;
  • – Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд 44 хувь;
  • – Гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд 15 хувь-

Энэ журам батлагдсанаар албан хаагчийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангахад дэмжлэг болохоос гадна онцгой байдлын байгууллагын албан хаагчид албандаа тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *