Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны сонгуульд өчигдөр 328 гишүүн бүртгүүлжээ. Нэр дэвшигчдийг 3 дугаар сарын 18, 19-нд 10:00-17:00 цагийн хооронд АН-ын төв байранд үргэлжлүүлэн бүртгэх юм байна.
Тус намын бодлого, чиглэлийг тодорхойлж, цаашдын хөгжлийн суурь шийдвэрүүдийг гаргахад чухал үүрэгтэй энэхүү байгууллагад нэр дэвших хүсэлтэй гишүүн олон байгаа аж.

