С.Бямбацогт: Зарим аймаг, агентлагт нугалаа гарсан


Төрийн албан хаагчийн 9 хувийг ЗГ 2025 онд цомхотгосон. Үүнд 12.800 албан хаагч хамрагджээ.

  • Өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоон дээр аль болох нэмж хүн авахгүй байх
  • Сул орон тоо байгаа бол нэмж хүн авахгүй байх
  • Ажилдаа хариуцлагын алдаа гаргасан албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, чөлөөлөх
  • Ажлын чиг үүргийн давхардлыг арилгаж, нягтруулах, цахимаар гүйцэтгэж болох орон тоог цомхотгох зэргээр ажлын байранд дарамт үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх чиглэл өгсөн. 

ЗГХЭГ-аас дарга нарын тоог цөөлөх хүрээнд төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-гаар цөөлж, 11.5 тэрбумын зардал хэмнэлээ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д мэдээлсэн юм. Гэтэл УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын хаврын чуулганыг нээхдээ уг цомхотголыг эргэж харахыг ЗГ-т анхааруулсан юм.

Тэгвэл өнөөдөр ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нарыг мэдээлэл хийх үеэр уг асуудлыг тодрууллаа.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Үүнийг хэрэгжүүлэхдээ зарим аймаг, агентлагт нугалаа гарсан. Үүнийг шүүх шийднэ. Нугалаа гаргаж, хэлмэгдүүлж ажлаас халсан хүмүүсийг буцааж ажилд авах ажил хийгдэж байгаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *