Б.Найдалааг Эрчим хүчний, Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохоор Ерөнхий сайд шийджээ


Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд “Гишүүдийнхээ саналыг сонссон. УИХ-ын гишүүн Б.Найдалаа, П.Ганзориг нарыг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайд шийдэж, томилгоо хийнэ. Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан. Эрчим хүчний реформыг бид эхлүүлсэн. Эрчим хүчний реформыг ХҮН авч явах нь зүйтэй гэсэн. Энэ 7 хоногт энэ асуудлыг чуулганаар оруулж, эцэслэх байх” гэж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Б.Найдалааг Эрчим хүчний, Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохоор Ерөнхий сайд шийдсэн. Одоогоор албажуулаагүй байна. Маргааш гэхэд албан ёсоор томилж, УИХ-д танилцуулах байх” гэж мэдээллээ..

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *