Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийг чиглэсэн зорчих хөдөлгөөн хоногт 209,000 (давхардсан тоогоор) хүрч, хотын захаас төв рүү чиглэсэн төвлөрлийг нэмэгдүүлж, суурьшлын бүсийн нягтаршил, авто замын ачаалал, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж гэж мэргэжилтнүүд тодотгодог. Иймд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс хотын авто замын ачааллыг бууруулах, орчны бохирдлыг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэд, олон нийтээс санал авч байна. Санал асуулгад https://docs.google.com/…/1FAIpQLSe1OGZU3gOXyp…/viewform хаягаар оролцох боломжтой юм. Улаанбаатар хотын төвийн хэсэгт үйл ажиллагаа эрхэлж буй зах, томоохон худалдааны төвүүдээс өдөрт давтагдсан тоогоор 12,000 гаруй үйлчлүүлэгчтэйг нь нүүлгэнэ хэмээн санал асуулгад дурджээ.
Зах, худалдааны төвүүдийн нүүлгэх эсэх талаар санал асуулга авч эхэлжээ
