Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” анхны бүтээлийн уралдаан болно


Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 42 дугаар тогтоолоор төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Уг ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор “Залуу нас” анхны бүтээлийн улсын уралдааныг зохион байгуулна.

Үндэстний уран зохиолыг хөгжүүлэх, үндэсний онцлогийг шингээсэн, өнөө үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан шинэ бүтээлийг нээх, түгээх, залуу үеийг нээн таниулах, зохиолчдыг дэмжих, боловсруулах, зохиол бүтээлийг сурталчлах, залуусын идэвхтэй оролцоог хангах юм.

Уран зохиолоор дамжуулан ирээдүй үеийн боловсрол, ёс суртахууны хүмүүжилд сайн нөлөөтэй төдийгүй уран сайхны сэтгэлгээ шинэ санааг хөндсөн залуу үеийн шилдэг бүтээлүүдийг тодруулана.

Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2026 оны 9-р сарын 4-ны өдрийг хүртэл Боловсролын ерөнхий газар хүлээн авна юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *