Ц.Сандаг-Очир: Х.Булгантуяатай холбоотойгоор надаас мэдүүлэг авсан


Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ 2025.10.17-нд огцруулсан. Ингэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн юм. Үүний дараа УИХ-ын уг чуулганыг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцруулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт сэжиглэн, ТЕГ яллагдагчаар татан шалгаж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүнийг ТЕГ дуудаж тайлбар авсан байна. ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос энэ талаар “Х.Булгантуяа гишүүнийг хэрэгт холбогдуулан шалгасантай холбоотойгоор надаас ТББХ-ны даргын чинь хувьд тайлбар мэдүүлэг авна гээд нэг удаа авсан. Би тайлбараа өгсөн. Та нар өргөн барьчхаад ТББХ дээр яагаад дэмжээгүй юм бэ гэдэг агуулгаар тайлбар авч байх шиг байсан. УИХ-ын гишүүд аливаа хэлэлцэж байгаа асуудалд хэрхэн яаж саналаа өгөх нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал гэдэг тайлбараа өгсөн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *