Дээрх үнэлгээний онцлог нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна. Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан тохиолдолд Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тус үнэлгээ болон Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоогоод байна. Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тогтоожээ.

