Орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд 3.5 дахин өсжээ


Сүүлийн 5 жилийн хугацаанд орон сууцны залилантай холбоотой 2,365 хэргийг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тодруулбал, 2021 онд 268, 2022 онд 568, 2020 онд, 2023 онд 639, 2024 онд 820, 2025 онд 1,445 иргэн хохирчээ. Мөн орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд 3.5 дахин өссөнийг цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа юм. Барилгын компаниуд орон сууцны захиалга авахдаа хөнгөлөлттэй үнийг санал болгосноор иргэд урьдчилгаа төлөх байдлаар хохирох түгээмэл байгаа аж. Иргэд хууль хяналтын байгууллагад хандсан ч хохирлоо барагдуулж чаддаггүй талаар хохирогчдын төлөөлөл хэлдэг байна.

Иргэд барилгын компанитай гэрээ байгуулахдаа хуулийн мэдлэг дутуугаас үл хөдлөх хөрөнгийн залиланд өртөх хохирох үндэслэл болдог байна. Иймд маш сайн нягтлахыг цагдаагийн байгууллагаас сануулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *