Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Ин Гёнтой уулзжээ. Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохиролцов.
Эрүүл мэндийн яамд хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээх, Хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх, “Хавдар судлалын үндэсний төв II”-ийн хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн цахим шилжилт зэрэг чухал чиглэлүүдэд хамтран ажиллахаар тогтлоо.
Мөн Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг БНСУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй эмчлүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь чадавхжуулах зэрэг чухал асуудлыг энэ уулзалтаар шийдвэрлэж байгаа аж.
