Ираны байгалийн хийн ордууд руу хийх цохилтоо түр зогсоохоор болжээ


Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны байгалийн хийн ордууд руу хийх цохилтоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүсэлтээр түр зогсоохоор болсноо мэдэгджээ. Нетаньяху мөн өөрийг нь Трампыг уруу татаж, Ираны дайнд оруулсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Хоёр хоногийн өмнө Израилын арми Ираны байгалийн хийн асар том орд болох Өмнөд Парсын талбайд агаараас цохилт өгч байв. Персийн булангийн Парсын талбай бол Дэлхийн хамгийн том байгалийн хийн орд юм. Үүний дараа Ираны арми Катарын Рас Лаффан дахь байгалийн хийн ордод их хэмжээний хохирол учруулсан юм. Мөн Ойрх Дорнодын орнуудын байгалийн хийн ордуудыг бөмбөгдөж, их хэмжээний хохирол учруулж эхэлсэн аж.

Ойрх Дорнодод өрнөж буй уг асуудалтай холбоотойгоор Доналд Трамп 2 хоногийн өмнө “Ираны арми Катарт дахин халдвал Ираны байгалийн хийн ордуудад маш хүчтэй цохилт өгөх болно” гэж анхааруулж байлаа.

Өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Саудын Араб, Бахрейн зэрэг орнууд Ираны дрон, пуужингийн цохилтод өртсөн гэж мэдэгджээ.

Тэгвэл өнөөдөр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны байгалийн хийн ордуудад өгөх цохилтоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүсэлтээр түр зогсоохоор болсон байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *