Хаврын чуулганы нээлтэд 126 гишүүний 120 нь ирсэн. Эхний хуралдаанаас эхлээд УИХ-ын гишүүдийн ирцээс болж парламент хуваарийн дагуу ажиллах бололцоо бүрдсэнгүй.
Өчигдөр төлөвлөсөн чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 47 гишүүн оролцлоо. Ирц бүрдээгүйгээс хэлэлцэх асуудлуудын нэгийг ч сөхөж амжаагүй билээ. Өчигдөр ажлаа хийгээгүй парламент өнөөдөр буюу баасан гарагт ч ажилдаа цугларсангүй. Үүний шалтгааныг олонхын бүлгийг даргалдаг Ж.Батжаргал гишүүн тайлбарлахдаа “Гишүүд томилолттой” хэмээн зөвтгөж байна.
Үүний шалтгааныг олонхын бүлгийг даргалдаг Ж.Батжаргал гишүүн тайлбарлахдаа “Гишүүд томилолттой” хэмээн зөвтгөж байна.
Даваа гарагт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг төлөвлөөгүй байсан бол мягмар гарагт гаргасан хуваариар баасан гарагт чуулган хуралдахаар товлосон байв. Гэвч лхагва гарагт чуулганы хуваарийг өөрчилж, баасан гаргийн хуралдааныг цуцалсан байдаг. Шалтгаан нь УИХ-ын дэргэдэх даргын зөвлөлөөс оруулж ирсэн хуваарьт цөөн асуудал багтсан бөгөөд пүрэв гарагт хэлэлцэж амжина хэмээн үзжээ.
Харамсалтай нь гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаагүй билээ. УИХ-ын гишүүдээс ёс зүй, хариуцлага шаардах болсон энэ цаг үед парламентын ирц, идэвх улам бүр суларсаар байна.
