Ардчиллын индекс 6 байраар ахихад 2 үзүүлэлт гол нөлөө үзүүлжээ


“Varieties of Democracy” институтийн Ардчиллын тайланд дэлхийн 200 гаруй улсын ардчиллын түвшнийг үнэлжээ. Уг үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд байр ухарсаар байсан Монгол улс 2026 оны үзүүлэлтээр өмнөх оныхоос 6 байраар урагшилсан байна. Тус институтийн 2026 оны тайланд дурдсанаар Монгол Улс Ардчиллын индексээр 75 дугаар байранд оржээ. 2024, 2025 оны тайланд либерал ардчиллын индексээр манай улс 81 дүгээр байранд байсан билээ.

“Varieties of Democracy” институт 1789 оноос дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргаж байна. Нийтдээ 6 үзүүлэлтээр тухайн улс орны ардчиллын түвшинг дүгнэдэг тус судалгаанд Монгол улсын бүх үзүүлэлт байр ахижээ. Ардчиллын индекс ахих болсон шалтгаанд хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал болоод сонгуулийн ардчиллын нөлөөг дүгнэдэг. Уг судалгааг жил бүрийн 1-р сард гаргадаг бөгөөд манай улс НҮБ-ын “Улс төрийн санхүүжилтыг ил болгох” анхны тогтоолыг санаачилсан нь оноо ахих үндэслэл болсон гэж судлаачид үзэж байна.

Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын ардчиллын индекс унасаар автократ дэглэмтэй улс руу шилжих эрсдэлтэй орнуудын жагсаалтад багтаж байсан түүх бий. Гэхдээ одоо ч эрсдэл өндөртэй саарал бүсэд Монгол улс багтаж байгааг дурдах хэрэгтэй. Автократ систем рүү шилжих эрсдэлтэй хэмээн дүгнэгдэх гол шалтгаан сэтгүүлчдийг маргаантай шалтгаанаар барьж хорьсон кэйсүүд нөлөөлсөн гэж үздэг байна. Тэгвэл өнгөрөгч 2025 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хугацаанд сэтгүүлчдийг маргаантайгаар барьж хорьсон жишээ бүртгэгдээгүй нь Мнгол улсыг оноо ахих үндэслэл болсон байх магадлалтай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *