Мотоцикл жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж гэмтээжээ


Цаг агаар бага зэрэг дулаарч, байгаатай холбогдуулан иргэд зуны улирлын дугуйтай мотоцикл, мопед, скүүтер тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирол учруулж болзошгүй эрсдэл үүсэж байна. 10 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл мотоцикл болон цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байх захирамж бий.  Гэтэл захирамжийг мөрдөөгүйгээс эрсдэл гарч байгааг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.  Тодруулбал, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд “Мустанг” маркийн мотоцикл жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Цагдаагийн байгууллагаас мотоциклтой холбоотой зам тээврийн осолд хийсэн судалгаагаар, жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг байхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар суугаагүй, замын хөдөлгөөнд оролцох нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд учруулах гол хүчин зүйл болдог. Мөн аймаг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын гадаргуу, цаг уурын нөхцөл байдлыг үндэслэн мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглодог. Энэхүү хугацааг зөрчсөнөөс үүдэж гулгах, шарвах тохиолдол гарч онхолдох хэлбэрийн осол ихээр гардаг байна.

Мотоциклтэй хөдөлгөөнд оролцохдоо осолдох үед жолооч, зорчигч гавал тархи, нуруу нугасандаа хавсарсан гэмтэлүүд авах магадлал 80-90 гаруй хувьтай байдаг аж. Иймд явган хүний гарц, уулзвар дөхөх үед хурдаа сааруулах гүйцэт түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийхгүй байхыг анхаарууллаа.

.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *