Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг


Ээж болох нь амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг гэж олон хүн ойлгодог ч, бодит байдал дээр зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ үе сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд, ганцаардмал, айдастай үе болдог байна. Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг гэж судалгаагаар тогтоогдсон байна.

Төрсний дараах сэтгэл гутрал нь зөвхөн сэтгэл санаа тавгүй байх төдий зүйл биш. Энэ нь нойргүйдэл, сэтгэл түгшилт, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, хүүхдээ үл тоомсорлох эсвэл өөрийгөө болон хүүхдээ гэмтээх тухай бодол төрөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Гэтэл энэ сэдвийг нийгэмд төдийлөн ярьдаггүй, ээжүүд өөрсдийгөө буруутгаж, асуудлаа нуух хандлагатай байдаг. Тиймээс бид төрсний дараах сэтгэл гутралын талаар нээлттэй ярих, ойлгох, дэмжих, тусламж авах нөхцөл орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ээжүүдийн сэтгэцийн эрүүл мэнд нь хүүхдийн болон гэр бүлийн нийт эрүүл мэндэд шууд хамааралтай байдаг аж.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *