Театрын тайзнаа яруу найраг амилна


Жил бүрийн 3-р сарын 21-нийг Дэлхий даяар “Яруу найргийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан УДЭТ-ын хамт олон шинэхэн уран бүтээл толилууна.

Эртний Грекийн Хомероос эхлээд, Дэлхийн яруу найргийн бүх үеийг төлөөлөх 30 гаруй яруу найрагчийн бүтээлийг дээжлэн багтаасан “Төгс төгөлдрийн сургуулилалт” хэмээх тоглолтыг Олон улсын театрын өдөр буюу 3-р сарын 27-нд үзэгчдэд толилуулах юм.

Уг тоглолтыг УДЭТ-ын шинэхэн найруулагч, Оросын театрын урлагийн сургууль, ГИТИС-ийн төгсөгч Эрдэмбилэгийн Билгүүн найруулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *