Улаанбурхан туссан нь батлагдсан өвчтөн улсын хэмжээнд 14.415-д хүрээд байна. Үүнээс нийслэлд 11.684, орон нутагт 2.726 хүн бүртгэгдсэн байна. Энэ өвчнөөр 15 хүн нас баржээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 23-ны мэдээллээр 1 хүн улаанбурхны халдвар авсан нь батлагдав. Одоогийн байдлаар эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нийслэлд 20 хүн, орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ өвчин 10-14 насны хүүхдүүдэд их тусаж, 5.244 хүүхэд өвчлөөд байна. Мөн 0-4 насны 3522, 5-9 насны 1844 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд улаанбурхнаар өвджээ.

