ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР


ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 1. Гоё хүүхэн одтой. хар нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:58-19:46. Тухайн өдөр бар. морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрег муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *